Wednesday, January 21, 2009

Асар их итгэл, үүрэг хариуцлага


Барак Обамагийн ажил үүргээ хүлээж авах, тангараг өргөх ёслолыг бараг дэлхий нийтээрээ баярлан, бахархан интернэт болон ТВ-гээр үзсэн байх аа. Обамагийн ярианаас болон тухайн үйл ажиллагаанаас дараах сэтгэгдэл төрж, өөрийн эрхгүй хэдэн өгүүлбэр бичихээр шийдлээ.

1. Тэд мөрөөдөж чаддаг. Мөрөөдлөө биелүүлэх шударга нийгэмтэйгээ харууллаа.
2. Дэлхийн бараг өнцөг булан бүрээс ирж нэг гэр бүл болж, агуу их эв нэгдэл, эрх чөлөөний төлөө нэгэн үзүүрт сэтгэлтэй байж чаддагаа харууллаа.
3. Хүнд ямар их итгэл хүлээлгэж, хариуцлага үүрүүлж чаддагийг харууллаа.
4. Оюун ухаан, гоо сайхан, хатуу хэрнээ хайраар гэрэлтсэн залуу гээд л их л олон дүрийг нэг хүнээс харж болдогийг мөн харууллаа.

Одоо түүнд хийх л үлдлээ, Бурхан өршөөг.

Saturday, January 10, 2009

БОДОЛ - 2

Хүн төрөлхөтний хүсэн хүлээж, бий болгохыг мөрөөддөг зүйлсийн нэг бол яахын аргагүй эрх чөлөө, өөрийн хүслээр, мөрөөдлөөр амьдрах гэдэг нь бидний өнгөрсөн түүхээс харж болно. Өөрийн хүссэн ажлаа хийх, хүссэн машинаа унах, хүссэн газраа амьдрах, хайртай хүнтэйгээ суух, дуртай зүйлсээ бусдаас зөвшөөрөл авалгүйгээр хийх /хүний эрхийг зөрчсөн зүйлс биш!/, хүссэн бүлэглэлээ үүсгэх, түүнд хамрагдах /найз нөхдийн, Singles' club (хэ хэ), гадаад хэлээр яригчдын клуб г.м /, сонгох, сонгогдох эрх зэрэг өөрийн юу хийе гэсэн түүнийгээ хийж сайхан амьдрахыг хүсдэг.
Гэтэл үнэн хэрэгтээ бид эрх чөлөөтэй, хүссэнээрээ байж чаддаг уу? Хэдийгээр эдгээр зүйлс нь эрх чөлөөтэй байдлыг илэрхийлэх нэг хэсэг боловч бид зөвхөн тэдгээрээр л өөрсдийгөө эрх чөлөөтэй хүн гэж хэлж болох уу?
Бид дуртай зүйлсээ хийж байна гэдэг ч бусдыг дуурайдаг, өөрийн хүссэн машинаа унаж байна гэдэг ч бусдаас доогуур орохгүйн тулд л илүүг унахыг хүсдэг, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, хамгаалдаг гэдэг ч үнэндээ тэр үзэл бодолдоо боймлогдсон байдаг, би эрх мэдэлтэй, эрх чөлөөтэй хүн гэдэг ч үнэндээ нэр алдар, олны хэл аманд дарамтлуулж, өөрийнхөө мөнгөндөө хүлэгддэг. Бидний дунд бусдаас, тэдэнд юу гэж харагдахаас, тэр тусмаа амьгүй, үнэн чанартэй хоосон эд зүйлсээс хамаардаг амьдралтай хүмүүс их байх юм. Тэр хүн эрх чөлөөтэй гэх нийгэмд амьдарч байгаа боловч, үнэндээ ..... ?
Бусдын онгироосон, магтсан, хорон үгэнд өөрийн үндсэн мөн чанараа алддаггүй, би л ажилдаа хайртай, дуртай гэж гэр бүл, өөрийн эрүүл мэндийг умартан ажилдаа хүлэгддэггүй, өөрт таалагдсан, таалагдаагүй үйлдлүүдэд уурлан бухимддаггүй, яг л нөгөө шүлгэн дээр өгүүлдэг шиг Тэнгэр шиг л байдаг хүн жинхэнэ эрх чөлөөтэй хүн юм уу даа хэмээн бодохын. Өөрийн хүссэн зүйлстээ хаалт тавилгүйгээр цаг гаргацгаая залуусаа.

Цаг гарга /мэргэн үг, шүлэг/

Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга

Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга

Орчлонгийн жам єpшєєлгvй тул мєргєж сvсэглэхэд цаг гарга

Оюун ухаан дундаршгvй тул уншиж мэдэхэд цаг гарга

Ариун хайр бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга

Зvрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга

Зvдрэх цаг ээлжтэй тул єглєг хишигт цаг гарга

Хєлс бvхэн шагналтай тул ажил хєдєлмєрт цаг гарга

Хvрэх диваажин нэхэлтэй тул буян хураахад цаг гарга