Monday, November 3, 2008

Оюун судлахуй

Энэ бичлэгээ аль категорит оруулахаа жаахан тээнэгэлзсний эцэст боловсрол хэсэгт орууллаа. Их хөлгөний уламжлалыг хадгалах төв дээр Даваа, Пүрэв гариг бүр явагддаг Ло риг буюу Оюун судлахуй, Мягмар гаригт Ламирам - Бодь мөрийн зэрэг гэсэн хичээлүүдэд суугаад сар орчим болж байна. Юмс үзэгдэлийг хүмүүс хэрхэн оюун ухаандаа хүлээн авдаг, илт мэдэл гэж юу болох, оюуныг хэрхэн хувааж авч үздэг зэрэг ойлголтуудын талаар заадаг юм. Үүнийг мэдсэнээр бидэнд ямар ашиг тустай юм бол гэж та нар асууж магад. Хүн өөрийнхөө оюун ухааныг судалж, би юмсыг тийм арга замаар хүлээн авдаг юм байна, миний ингэж хүлээж авсан бодлоо үнэн гэж үзэх маань учир дутагдалтай юм байна, оюун ухаанаа ямар арга замаар цэгцтэй хөгжүүлж болох гэх мэт зүйлсийг мэдэж авснаар ашиг тусыг нь үзэж болох юм. Залуучууд та бүхэн бас сонирхож байвал очиж нэг суугаад үзээрэй. Орчин үеийн хүн ер нь албан боловсролоо хөгжүүлэхээс гадна өөрийгөө таньсан дотоод боловсролоо орхигдуулахгүй байх нь зүгээр санагддаг юм. Буддизмын талаар цэцтэй, суурь ойлголтгүй бол /энэ нь ихэнх хүмүүсийн хийдэд ном уншуулдаг, ламд үзүүлдэг ойлголт биш/ Лхагва гаригийн Why Buddhism? гэсэн хичээлд нэг суугаад үзээрэй залуусаа. За амжилт хүсье. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.

No comments: