Thursday, December 25, 2008

БОДОЛ - 1

Өнөөдөр Христмасийн баярын өдөр. Шинэ он гарахад 6 хоног үлдлээ. Хүн бүр, байгууллага бүхэн дор бүрдээ өөр өөрсдийн энэ онд хийж бүтээсэн ажлаа цэгнэж, ирэх жилийнхээ төлөвлөгөөг гаргаад завгүй /бас баяраа тэмдэглэх гээд :-) /.
Би тэгсэн чинь, бодоод байхаар нөхцөл байдлаа сайн шинжлээгүй ч юм уу, өөрийн хөөрсөн сэтгэлээрээ их л том юм хийнэ гээд төлөвлөөд бичээд байдаг юм уу, эсвэл юу ч хийдэггүй хүн юм уу бүү мэд ээ. Өдөр хоногийг зүгээр юу ч хийлгүй идэж, унтаж өнгөрөөгөөгүй л санагдахын. Тэгсэн жилийн эцэст үр дүн гэж алга. Осолдохгүй л амьд байж. хэхэ. Инээд ч хүрэх шиг, нэг бол уйлмаар ч юм шиг. Над шиг ингэж үр бүтээлгүй он жилүүдийг өнгөрөөгч нь цөөхөн байгаасай.
Урвайж суухгүй шүү. Хүн алдаж болно, харин тэрийгээ ойлгоод алдсан алдаагаа л дахин давтахгүй байх хэрэгтэй. 2009 онд илүү бодитой, өөрийн хүчийг бас дайчилсан тийм л зорилго тавина аа. Хамгийн гол нь бас түүнийгээ өдөр бүр харж миний энэ хийж байгаа зүйл маань зорилготой маань нийцэж байна уу?, түүнийгээ гүйцэлдүүлэхэд минь энэ тус болох уу гэдгийг сайн тунгааж, шүүж бодож байх хэрэгтэй юм байна. Хүнд ер нь зориг, риск гаргах чадвар маш их хэрэгтэйг сүүлийн үеүүдэд их ойлгож байна. Хэрэггүй зүйлд цагаа үрж, жилийн эцэст сэтгэлээр унамааргүй л байна шүү :-). Өөрөө өөртөө амжилт хүсье.

No comments: