Wednesday, December 23, 2009

Untitled

Өчнөөн сараар ороогүй блог минь сайн байна уу,

Ойрдоо гэж, би ер нь оны эцэст л блогоо санадаг юм шиг байнаа даа!? Улиран одож буй ондоо юу хийж бүтээв, ирж буй он жилүүдэд юу хийхээр төсөөлөн мөрөөдөж, төлөвлөж байгаагаа баттай сайн санахын тулд л блог дээрээ бичих гэж орж ирдэг юм уу даа. Бусад үед нь худлаа завгүй царайлаад л хэхэ. Заримдаа ч үнэхээрийн завгүй ч (юм шиг) байдаг л даа хөөрхий...

2009 онд би ер нь бас ч үгүй өөрийн амьдралдаа өөрчлөлт, шинэчлэлтүүдийг нээх чамлаад байхааргүйгээр л хийсэн юм шиг байнаа бодоод байсан чинь. Уул нь илүү сайнаар хийх боломж байсан л даа. Гэхдээ яахав ямар ч байсан ухраагүй, урагшилсан гэж бодож байна шүү.
2010 онд би илүү ихийг хийхийг, илүү ихийг бүтээж бий болгохыг хүсч байна. Өмнөх жилүүдэд бодоод хийж чаддаггүй байсан 2 зүйлийг заавал хийх болно. Ер нь хүн боломжийг байнга өөрөө бий болгож байх хэрэгтэй юм байна гэж ойлгох болсон. Ер нь 2009 онд миний амьдралд 7 өөрчлөлт ч гэдэг юм уу шинэ зүйл хийгдсэн юм байна. 2010 ондоо илүү идэвхитэй, илүү эрч хүчтэй, бусдад тус дэм болсон, өөрийн хүсэл мөрөөдлүүдээ алхам алхамаар биелүүлэх зүйлсийг хийх болноо.

Сүүлийн үед аливаа зүйлст их тогтуун, тайванаар хандаж өөдрөг гэрэлтэй бүхнээр бүгдийг төсөөлөх болсондоо Бурханы ном судар, багшдаа маш их талархаж байна(багийн л өөдрөг үзэлтэй хүүхэд байсын). Хүний амьдрал богинохон, үдлээд өнгөрөх төдхий ч бусдад тустай үйл хийх нь ямар сайхан аз жаргал, завшаан бэ. Эмийн зааврыг уншаад өвчин эдгэдэггүй шиг сайн номыг дан сонссон нь хангалтгүй юмаа, ирэх ондоо сурсан дуулсан бүхнээ амьдрал ахуйдаа, өдөр тутмын алхан бүртээ мөрдлөг болгон амар амгаланг мэдрэн амьдрах болноо.

За ингээд өөрөө өөртөө амжилт хүсье. Сансан зорьсоноо заавал хийгээрэй. Good Luck

No comments: